Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Хамтын ажиллагаа: Талархал илэрхийлье!!!
2016.08.19, баасан     11535

Энэ сард хамтын ажиллагаатай Техник Импорт болон АВТЕМА талбайн хамт олноос хамгийн их ачаа боловсруулуулсанд талархал илэрхийлэн бидэнд “Талархалын бичиг” илгээжээ. Бид ч энэхүү үйл явдалд талархан биднийг оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж буй “Ажилтан албан хаагчид, Харилцагчид болон Хамтрагч” та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье.

Бид өдөр бүр - өөрсдийн чин сэтгэлийг хийж бүтээж буй ажилдаа зориулан хамтран ажиллаж буй баг хамт олондоо талархдаг.  Өдрөөс өдөрт улам туршлагажин, чадваржиж дэлхийн олон улсын мэргэжил нэгт нөхөдтэйгээ ур чадвараар энэ тэнцүүхэн өрсөлдөж буй та бүхэн бол зөвхөн компанийн төдийгүй Монгол улсын хөгжлийг гартаа атгалцаж буй хөдөлмөрч залуус юм.

Биднийг сонгон үйлчлүүлдэг харилцагчиддаа – бид үргэлж чин сэтгэлээсээ баярлан талархдаг. Алдаа дутагдал, ололт амжилтыг маань ний нуугүй сануулж биднийг өөрсдийгөө хөгжүүлж улам илүү чадварлаг хамт олон болоход тусалдаг та бүгдийн хамтын ажиллагаа бол бидний оршин тогтнох үндэс гэдгийг бид ойлгодог тул та бүхний ачаа, та бүхний бизнест өөрсөдийн мэт санаа тавин ажилдаг. Та бүхний дараа дараачийн сонголт байхын тулд бид алдаа дутагдалаа засан сайжруулж, байнгын суралцагч байдаг тул та бүхэн тээвэрлэлтийнхээ бүхий л хэрэгцээгээ бидэнд хандаж шийдвэрлүүлээрэй.

Мөн бидэнд техник хэрэгсэл, ажиллах хүчээр шаардлага гарсан үед  тохирсон нөхцөлөөрөө үйлчилгээгээ үзүүлдэг тээвэрлэгч компаниуд, терминал талбайн хамт олонд талархалаа илэрхийлье. Та бүхний найдвартай байдал биднийг дахин дахин танай үйлчилгээг сонгож харилцагиддаа санал болгох нөхцөлийг бүрдүүлж байдаг.

 Та бүхэнд дахин дахин талархалаа илэрхийлье!

Ландбридж ХХК – хамт олон




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн