Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Архи, тамхи, суудлын автомашины татварыг ингэж нэмнэ
2017.03.29, лхагва     11432

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх зорилгоор Олон Улсын Вальютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулж 2017/03/24-нд Сангийн сайд Б. Чойжилсүрэн УИХ-ын дарга М. Энхболдод өргөн барьжээ.

Хөтөлбөрийн хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу төсвийн тодотголын төсөлд тусгагдсан. Үүнд:

  1. Архи, тамхины онцгой албан татвар,
  2. Импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх;
  3. Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх;
  4. Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх;
  5. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох;
  6. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх;
  7. Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна гэж заажээ.

Олон улсын худалдаа эрхэлдэг харилцагчиддаа зориулан импортын дээр дурдагдсан нэр төрлийн бараанд ноогдуулахаар төлөвлөсөн гаалийн болон онцгой татварын дэлгэрэнгүйг танилцуулж байна.

1.      Архи, тамхины онцгой албан татвар

Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэх ба

- 2018 оноос10%
- 2019 оноос 5%
-2020 оноос эхлэн 5%-р тус тус нэмэгдүүлэхээр тооцжээ. Хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу.

д/д

Онцгой албан татвар ноогдуулах барааны нэр, төрөл

Биет нэгж

Ноогдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

2018

2019

2020

1

Хүнсний зориулалттай спирт

Согтууруулах ундааны үйлдвэрт худалдсан

1 литр

1595

1670

1740

Эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцэнд худалдсан

1 литр

1450

1450

1450

Бусад газарт худалдсан

1 литр

15950

16700

17400

2

Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа

25ºC хүртэл

1 литр

3190

3335

3480

25-40 ºC хүртэл

1 литр

6380

6670

6960

40ºC-с дээш

1 литр

14355

15000

15660

3

Бүх төрлийн коньяк, виски, ром, джин

25ºC хүртэл

1 литр

7975

8340

8700

25-40 ºC хүртэл

1 литр

15950

16700

17400

40ºC-с дээш

1 литр

19140

20010

20880

4

Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи

1 литр

320

335

350

5

Бүх төрлийн дарс

35ºC хүртэл

1 литр

800

835

870

35ºC ба дээш

1 литр

7180

7505

7830

6

Бүх төрлийн пиво

1 литр

320

335

350

7

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

100 ширхэг

3830

4000

4180

8

Дүнсэн болон түүнтэй адилтгах бусад тамхи

1 кг

2870

3000

3130

9

Автобензин

90 хүртэл октантай

1тонн

0-15950

0-15950

0-15950

90 ба түүнээс дээш октантай

1тонн

0-17400

0-17400

0-17400

10

Дизелийн түлш

1тонн

0-21750

0-21750

0-21750

2.      Импортын тамхины гаалийн албан татвар

МУ-н импортын тамхинд 5%-н гаалийн албан татвар ноогдуулдаг ба Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийн дагуу уг хувь хэмжээг 30% хүртэл нэмэгдүүлэх боломжтой байгаа тул 2017 оны 4-р сарын 1-нээс 30%-д хүргэхээр тогтоолын төсөлд тусгасан байна.

Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна. Хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу.

Бүлэг

Зүйл №

Үндэсний код

Барааны бичиглэл

Албан татварын хувь, хэмжээ

24

24.01

 

Түүхий тамхи, тамхины хаягдал

30

24.02

 

Тамхи эсвэл тамхи орлуулагч агуулсан сигар, үзүүрийг нь тайрсан сигар (cheroots) болон нарийн ороосон сигар (сигарилл) болон янжуур

30

24.03

 

Боловсруулсан бусад тамхи болон тамхи орлуулагч, “нэгэн төрлийн болгосон” буюу “сэлбэгдсэн” тамхи, тамхины ханд болон охь

 

2403.11.00

Усан хоолойгоор татах зориулалттай тамхи

30

2403.19

Бусад

 

2403.19.10

Гаансаар татах зориулалттай дүнсэн тамхи

30

 

Янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхи

5

2403.91.00

Нэгэн төрлийн болгосон эсвэл сэлбэгдсэн тамхи

20

2403.99

Бусад

 

2403.99.30

Хамрын тамхи

20

2403.99.90

Бусад

20

3.      Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар

2016 оны сүүлээр Засгийн газар жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газрын 2016 оны 166 дугаар тогтоол, 2017 оны 34 дүгээр тогтоолоор онцгой албан татварын хэмжээг 2 удаа бууруулсан. Татварын хэмжээг бууруулснаар 2017 оны төсөвт батлагдсан автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлого 210 гаруй тэрбэм төгрөгөөр буурах нөхцал байдал үүссэн байна. Харин дээр дурдсан 2 удаагийн татварын бууралтыг 2017 оны долдугаар сарын 1, 2017 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2 үе шаттай буцаан нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 оны батлагдсан хэмжээнээс 118,6 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарсан байна.

4.      Суудлын автомашины онцгой албан татвар

4500 см3-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь буюу 25,000-2,275,000 төгрөгөөр, 4501 см3-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 гаруй хувь буюу 4,060,000-47,125,000 төгрөгөөр тус тус татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд тусгасан байна. Мөн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан бөгөөд эдгээр автомашинд 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдохоор байна. Суудлын автомашины татварыг 2017 оны 4-р сарын 1нээс мөрдөхөөр тусгасан байна. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, зарим хөнгөлөлтийг бууруулснаар улсын төсвийн орлого 2017 онд 37 орчим, 2018 онд 82 орчим, 2019 онд 98орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.

д/д

Хөдөлгүүрийн цлиндрийн багтаамж /см3/

Ногдуулах онцго албан татварын хэмжээ /төгрөгөөр/

Үйлдвэрлэгдсэн оноос хойшхи хугацаа /жилээр/

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1

1500 ба түүнээс доош

750,000

1,600,000

3,350,000

10,000,000

2

1501-2500

2,300,000

3,200,000

5,000,000

11,700,000

3

2501-3500

3,050,000

4,000,000

6,700,000

13,350,000

4

3501-4500

6,850,750

8,000,000

10,850,000

17,500,000

5

4501  ба түүнээс дээш

14,210,000

27,200,000

39,150,000

65,975,000

 

Эх сурвалж: www.itom.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн