Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр хэрэгжсэнээр 1 их наяд ам.долларын олз олно
2017.03.22, лхагва     2909

Женев: Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр (ХХХ)-т Чад, Оман, Уганда зэрэг улсууд нэгдсэнээр шаардлагатай 110 гишүүдийн тоо гүйцэж хэрэгжиж эхлэх болсоныг таатай хүлээн авч байгаагаа 2017 оны 2 дугаар сарын 22-нд Олон улсын агаарын тээврийн холбоо (ОУАТХ) мэдэгдлээ. ДХБ-ийн 2015 оны судалгаагаар ХХХ-ийг бүрэн хэрэгжүүлснээр гишүүн орнуудын худалдааны өртөг дунджаар 14,3 хувь буурахаар байгаа бөгөөд үүний ихээхэн хувь хөгжиж буй орнуудад ноогдох юм. Тус байгууллагийн мэдээлсэнээр ХХХ импортын үйл ажиллагаанд шаарлагатай хугацааг 36 гаран цагаар, экпортын үйл ажиллагаанд шаардагдах хугацааг 46 орчим цагаар багасгах нь одоогийн дундаж хугацаатай харьцуулахад 47 болон 91 хувиар буурч байгаа юм.

ХХХ нь хил дээрх хүнд сурталыг арилгаж худалдааг түргэн шуурхай, хямд, хялбар болгох юм. ОУАТХ-ы Ерөнхий бөгөөд гүйцэтгэх захирал ноён Александер де Жуниак хэлэхдээ “Энэ нь хил дамнан хийгддэг ачаа барааны эргэлтийн үнийн дүнгээр нь тооцвол гуравны нэгийг гүйцэтгэдэг агаарын тээврийн компаниудын хувьд гайхалтай мэдээ гэсэн ба ХХХ бол дэвэргэсэн сөрөг үзэлтнүүдэд цагаа олсон сануулга боллоо хэмээн нэмж хэллээ. ХХХ нь барааны гаалийн бүрдүүлэлт, олголтонд цахим төлбөр тооцоо, цахим бичиг баримтыг хүлээн зөвшөөрөхөө амласаны үндсэн дээр барааны шилжилт хөдөлгөөний уялдаа холбоотой зохицуулалтыг бий болгож худалдааг дэмжиж байгаа юм.

Энэ талаар ДХБ-ын ерөнхий захирал Роберто Азиеидо хэлэхдээ “энэ бол гайхалтай мэдээ байлаа, яагаад гэвэл ХХХ нь буурай хөгжилтэй орнууд дахь хэрэгжилтэнд арга зүйн туслалцаа үзүүлж, үйл ажиллагаа эхлүүлэх болон худалдааны зардлыг бууруулах зэрэгт дэмжлэг болсоноороо дэлхийн худалдааг жилийн 1 их наяд ам.доллар хүртэл өсгөж болох юм” гэжээ.

“Энэ бол нийт дэлхий дахины өсөлт хөгжилтөд томоохон  өөрчлөлт хийж чадах олон улсын худалдааны хамгийн том шинэчлэл” гээд “одоо бид хамтран ажиллаж эдгээр үр шимийг бодитойгоор хүртэхээр гэрээг хэрэгжүүлэх хариуцлага үүрлээ” гэж нэмж хэллээ.

ХХХ -ийг хүлээн зөвшөөрөхтэй зэрэгцэн Өмнөд Солонгос улсын Korean Air компани энэ 2017 онд таван ширхэгийг, мөн 2019 онд таван ширхэгийг нэмж авахаар тохиролцсон B787-9 онгоцныхоо эхнийхийг хүлээн авлаа. Эхний хөлөг Торонто, Мадрид болон Цюрих хотуудын хооронд холын зайд зорчигч болон ачаа тээвэрлэх замнал нээхэд ашиглагдах юм.

2017 оны 2 сарын 22-ний байдлаар ХХХ-ийг хүлээн зөвшөөрсөн ДХБ-ийн гишүүн орнууд: Хонгконг, Хятад, Сингапур, АНУ, Мавритан, Малайз, Япон, Австрали, Ботсван, Тринидад-Тобаго, Өмнөд Солонгос, Никарагуа, Нигер, Белиз, Швейцари, Тайван, Лихтенштейн, Лаос, Шинэ Зеланд, Того, Тайланд, Европын Холбоо (28 гишүүн улсаа төлөөлөн), хуучин Югослав буюу Македон, Пакистан, Панам, Гвиней, Кот-Дивуар, Гренад, Сент Люси, Кени, Мьянмар, Норвег, Вьетнам, Бруней, Украйн, Замби, Лесото, Гүрж, Сейшель, Ямайк, Мали, Камбож, Парагвай, Турк, Бразил, Макао, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Самоа, Энэтхэг,ОХУ, Mонтенегро, Албани, Казахстан, Шри-Ланка, Сент-Китс-Невис, Мадагасгар,Молдав, Сальвадор, Гондурас, Мексик, Перу, Саудын Араб, Афганистан, Сенегал, Уругвай, Бахрэйн, Бангладеш, Филиппин, Исланд, Чили, Свазиленд, Доминикан, Монгол, Габон, Киргиз, Канад, Гана, Мозамбик, Сент-Винсент-Гренадин, Нигери, Балба, Руанда, Оман, Чад болон Иордан.

Эх сурвалж: https://freighteurasia.com




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн