Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Харилцагчидад зориулсан сургалтанд урьж байна
2017 оны 3-р сарын 6. Даваа гариг.     1574

Бид “Манлайлан үлгэрлэгч, мэдлэгийг түгээгч эх уурхай байна” гэсэн зорилгынхоо хүрээнд жил бүр судалгаа болон практикт суурилсан сургалтуудыг харилцагчид болон хамтран ажиллагчиддаа зориулан зохион байгуулдаг уламжлалтай хамт олон билээ. Энэ жил дээрх зорилгын хүрээнд “Тээвэр логистикийн мэдлэг олгох” багц сургалтууд явуулахаар төлөвлөсөн бөгөөд хамгийн эхний сургалт маань харилцагчдын мэдээлэл авахыг их хүсдэг "Гадаад худалдааны болон тээвэр зуучлалын гэрээний уялдаа холбоог сайжруулах нь" сэдвийн хүрээнд зохион байгуулагдах болсоныг дуулгахад таатай байна.

Энэхүү сургалт нь 2017 оны 03 сарын 15-ны өдөр зохион байгуулагдах ба та бүхэн цаг заваа тохируулан манай хамт олны практикт суурилсан зөвлөмж, зөвлөгөө бүхий хичээлд сууж өөрийн оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй. Сургалт маань үнэ төлбөргүй бөгөөд Ландбридж ХХК-н байранд 1 цагийн хугацаатай болох  ба оролцогчдын тоо хязгаартай тул та бүхэн ЭНД дарж бүртгүүлээрэй. Бүртгүүлсэн үйлчлүүлэгчидтэй бид холбогдож цагийн хуваарийг мэдэгдэх болно.

Сургалтанд олон улсын тээвэр зуучлалын салбарт тасралтгүй 20 жил ажиллаж буй, Ландбридж ХХК-н үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал Д. Энхтүвшин илтгэгч багшаар оролцох ба та бүхэн гадаад худалдаа, тээвэр логистикийн талаарх сонирхсон асуултуудаа чөлөөтэй асууж тодруулах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70131308, 99083422 утсаар лавлана уу.




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн
Эрсдлийг март. Таны ачаа 100% даатгагдлаа.
2018 оны 3-р сарын 20. Мягмар гариг.     1022
Шинэчлэн засварласан оффисдоо ажиллаж эхэллээ
2018 оны 2-р сарын 27. Мягмар гариг.     2290
ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
2017 оны 10-р сарын 5. Пүрэв гариг.     3530
Лого бүтээх нээлттэй уралдаан зарлаж байна
2017 оны 9-р сарын 19. Мягмар гариг.     2302
2017-2018 онд хэрэгжих төслүүд танилцуулах өдөрлөг боллоо
2017 оны 9-р сарын 18. Даваа гариг.     1163