Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Самсунг Электроникс Оросын төмөр замтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2016.11.08, мягмар     2298

Самсунг Электроникс дэлхийн хамгийн урт төмөр замын сүлжээ болох Транс-Сибирийн Төмөр зам (TSR)-тай үйлчлүүлэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэх сувгаа өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээнд 2016.10.17-нд гарын үсэг зурлаа. Энэ нь БНСУ-ын технологийн манлайлагчийг Зүүн Европын орнууд руу бүтээгдэхүүнээ их хэмжээгээр буюу массаар тээвэрлэх замаар тээвэрлэлтийн өртөгөө бууруулах боломжийг олгож байгаа юм байна. Мөн дээрээс нь энэхүү шинэ замнал нь тээвэрэлтийн хугацаан дээр ч хэмнэлт бий болгох магадлалтай байгаа нь өмнө нь далай ашиглан 35 хоногт хийгддэг байсан тээвэр 18 хоног болж буурах төлөвлөгөөнөөс харагдаж байна.

Компанийн зүгээс, “Бидний ОХУ-ын төмөр замтай хамтран ажиллаж байгаа нь бүтээгдэхүүний түгээлтийн сувгийг тэлж буйгаас гадна дэлхийн эдийн засгийн тааварлагдаагүй эрсдлүүдэд тээвэрлэлтийн сүлжээгээ бэлдэж буй явдал юм” гэжээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь энэ оны 1 сараас хийгдэж эхэлсэн баруун Орост байрлах Калуга үйлдвэрт телевиз болон угаалгын машины эд ангийг TSR болон Тран-Манчурын Төмөр зам (TMR) ашиглан тээвэрлэж эхэлснээс хойш 9 сарын дараа гарч буй үр дүн юм. Самсунг өнөөдөр TSR ашиглан Владивосток - Оросоос Зүүн Европын орнууд болох Словак, Унгар болон Польшид хүрэх боломжтой болоод байна.

Бараа бүтээгдэхүүнүүд Солонгост үйлвэрлэгдэх ба Хятадууд бүтээгдэхүүнийг Владивосток хүртэл, Оросууд цааш нь Европын орнууд руу тээвэрлэх юм байна. Энэхүү шинэ замнал нь бараа материалын үр өгөөжтэй удирдлагыг бий болгох бөгөөд компани хурдтай хэвээр бизнестээ үлдэх боломжийг олгож буй гэж компаниас нэмж мэдэгджээ. Мөн энэхүү үйл явдал нь Солонгос, Хятад болон Оросын хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, хурдасгах түлхүүр арга хэмжээнүүдийн нэг болно гэж Самсунгийн зүгээс онцолжээ.

Үнэндээ энэхүү хамтын ажиллагаа нь БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гүюн Хүй-гийн “Евро-Азийн бүсэд анхдагч” байж эдийн засгаа энэхүү бүсэд хүчирхэгжүүлнэ гэсэн амлалтын хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудын нэг юм байна.
 

Эх сурвалж: http://www.koreatimes.co.kr, Lee Min-hyung




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн