Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
LANDBRIDGE гар утасны апп-г харилцагчиддаа зориулан бүтээлээ
2016 оны 10-р сарын 28. Баасан гариг.     1486

21-р зуун бол мэдээлэл технологийн зуун. Хэн бизнестээ шинэлэг технологийг ашиглаж, бүтээмжээ нэмэгдүүлж чадна түүний бизнес харилцагчиддаа илүү ээлтэй, тав тухтай, уян хатан, хурдтай болж буйтай хэн ч маргахгүй. Тиймээс манай хамт олон жил бүр мэдээлэл технологийн шинэчлэлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилдаг. Энэ ажлын хүрээнд энэ онд 2 томоохон ажил хийгдээд байна. Үүнд:

  • Шинэчилсэн дизайн, агуулга бүхий вэбхуудас: Бид компанийхаа болон тээвэр логистиктой холбоотой мэдээллийг цаг тухай бүрт нь үнэн зөвөөр өгч байх бидний онлайн нүүр царай болсон вэб хуудасаа  2016 оны 8 сард хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан шинэчлэн сайжруулсан
  • Андройд утсанд зориулсан гар утасны апп: 2016 оны 11 сард харилцагч үйлчлүүлэгч та бүхний өдөр тутмын хэрэглээ болсон гар утсанд зориулан бүтээсэн апп-ынхаа эхний хувилбарыг олон нийтэд нээлттэйгээр байршууллаа.

Та манай апп-ыг гар утсандаа татан авч суулгаснаар оплайн горимд буюу интернэтгүй үедээ ч манай бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл болон бидэнтэй холбоо барих мэдээллийг харж байх боломжтой юм. Харин интернэттэй тохиолдолд өөрийн ачааны замын мэдээллийг хаанаас ч хэзээ ч харахаас гадна бидэн рүү шууд захиалга өгөх буюу үнийн санал лавлах боломжтой. Мөн апп маань олон улсын тээвэр логистикт өдөр тутам хэрэглэгддэг нэр томъёоны тайлбар, хэмжээсүүдийг багтааж өгсөн тул таны гар утсан дээр байрлах логистикийн бяцхан туслах болж чадна гэдэгт бид итгэлтэй байна.

Нэмэлт боломжууд:
• Инкотермс нөхцөлүүд
• Чингэлэг болон вагоны үндсэн хэмжээ
• Автомашины татвар бодох
• Агаарын тээвэрт ашиглагддаг оврын жин тооцох
• Онлайн захиалга хийх
• Холбоо барих

Хэрэвээ та манай апп-ыг туршиж үзэхийг хүсвэл энд дарж болон Google Play Store дээр Landbridge гэсэн түлхүүр үгээр хайн татаж авах боломжтой.

Апп маань цаашид ч хөгжих тул та бидэнд хэрэглэхэд учирч буй хүндрэлүүдээ мэдээлснээр дараа дараачийн хувилбар нь илүү боловсон болж та бидний хамтын ажиллагааг илүү шуурхай уян хатан болгох боломжтой шүү.

Та бүхэнд баярлалаа,

Ландбридж ХХК хамт олон




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн
ТАНЫ АЧАА ЧАНАРААР БАТАЛГААЖЛАА
2018 оны 5-р сарын 24. Пүрэв гариг.     100
МТЗНХолбооноос тайлбар хүргүүлж байна
2018 оны 5-р сарын 24. Пүрэв гариг.     89
Эрсдлийг март. Таны ачаа 100% даатгагдлаа.
2018 оны 3-р сарын 20. Мягмар гариг.     1263
Шинэчлэн засварласан оффисдоо ажиллаж эхэллээ
2018 оны 2-р сарын 27. Мягмар гариг.     2456
ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
2017 оны 10-р сарын 5. Пүрэв гариг.     3907